Жүдочид Парист алт, мөнгөн медаль хүртэв

Өчигдөр Парисын их дуулгын эхний өдрийн барилдаанууд болж хөнгөн жингийн медальтнууд тодорлоо. Эмэгтэй дөрвөн жин, эрэгтэй гурван жингийн барилдаанууд явагдсанаас манай улсын жүдогийн шигшээ багийн тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан 2013 оны дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өөри йн жиндээ дэлхийд тэргүүлэгч гэдгээ харуулж алтан медалийн төлөө Японы жүдоч Эми Ямагишитэй барилдсан юм. Энэ барилдаанд манай жүдоч өрсөлдөгчдөө вазари үнэлгээ алдсанаар Парисын их дуулгаас мөнгөн медаль хүртэж энэ оны эхний медалиа зүүлээ.

Харин -52-т барилдсан М.Бундмаа дагах барилдаанд оросын жүдочид ялагдсанаар шагналт байранд орсон бол энэ жинд зодоглосон өөр нэг жүдоч болох Ч.Аззаяа хэсгийн хоёр дахь барилдаандаа Финландын жүдочид ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүллээ.

-57 кг-д манай жүдоч Д.Сумьяа эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнийг орхисон бол -63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг хоёр дахь барилдаандаа мөн ялагдаж тэмцээнээ өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, -73-т Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нар өрсөлдөж харамсалтай нь бүгд учраа бөхчүүддээ ялагдсан.

Харин -60 кг-д манай бөхчүүд хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна. Манай жүдоч Ганбатын Болдбаатар хэсгийн барилдаанд Мозамбик, Чех, Узбекстаны жүдочдыг дараалан ялж улмаар алтан медалийн төлөө Гүржийн бөхийг илт илүүрхэн ялж Парисын их дуулгын аварга боллоо.

Өнөөдөр үлдсэн жингүүдийн барилдаан болно.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ