Сочигийн анхны алтан медаль америкчуудынх

Сочигийн олимпийн анхны алтан медалийн эзнээр сноубордын эрэгтэйчүүдийн слоупстайл төрөлд 93,50 оноогоор түрүүлсэн АНУ-ын тамирчин Сэйж Котсенбург тодроод байна.
Ийнхүү 2014 оны өвлийн олимпийн анхны аварга АНУ-аас тодорлоо.
Түүний араас Норвегийн тамирчин Столе Сандбек 91,75 оноогоор удаалж мөнгөн медаль, Канадын тамирчин Марк Макморрис 88,75 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ. Дашрамд сонирхуулахад слоупстайл төрөл нь анх удаагаа олимпод орж, тамирчид энэ төрлөөр олимпийн талбарт анх удаагаа өрсөлдсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ