Уулзалтын орой (18+)

Тэрээр энэ уулзалтыг бүхэл бүтэн жил хүлээсэн. Удтал хүлээсэн өдрийн урьд орой нь бүсгүй арьсаа ер бусын зөөлөн, бас улаан хүрэн өнгөтэй болгохын тулд далайн давстай усанд удтал биеэ угаав. Даашинз, гоёл чимэглэл аль хэдийнэ бэлэн болж эзнээ хүлээн байлаа. Өглөө босч, цайгаа уух зуур түүний сэтгэл маш их хөдөлж байгааг тэр мэдрэв.
Бүхэл бүтэн нэг жил өнгөрчээ. Эцэст нь бид бүгд нэг дор цугларах гэж байдаг. Өнөөдөр түүнийг арван жилийн ангийнхантай уулзах тансаг үдэш хүлээж байлаа. Удтал хүлээсэн уулзалт болоход ердөө хэдхэн цаг үлдсэн байв. Тэрээр яаран хувцаслаж, бүх зүйлийг нягталж үзэв. Сэтгэл санааны хувьд амарч, арван жилийнхээ ангийн андуудын халуун дулаан уур амьсгалаар өөрийгөө цэнэглэх нь.

Сургуульд байхдаа тэрээр саарал хулгана шиг л хэнд ч үл анзаарагдам охин байлаа. Үүнээсээ болж хичнээн зовж шаналж байсан гээч. Гэхдээ түүний бардам зан, олныг дагаж намирах хүсэлгүй байсан зэрэг нь бусад шиг тун ч хямдхан аргаар нэр хүнд олохоор “доош” орох замаас аварсан юм. Он жилүүд өнгөрсөөр охин ч тун ч дур булаам эмэгтэй болон хувирчээ. Өчнөөн олон жилийн дараа ангийн хамгийн түрүүн“хөөрхөн” гэж дуудуулж байсан охидууд өдгөө “гэрийн авгай” болон хувирсаныг харж, тэр өөрөө улам гоо үзэсгэлэнтэй болсноо мэдрэх сайхан байлаа. Нөхөрт гарч хүүхэдтэй болсон нь түүнд тун чиг зохисон гэлтэй. Тэрээр илт жин хаяж, нэг үгээр тун дур булаам харагдаж байв. Арван нэгэн жил өнгөрчээ. Бүсгүй өөрийгөө толинд үнэлэн хараад өөртөө тун сэтгэл хангалуун болов. Хажуугаараа онгорхойтой, цээж нь ил гарсан, бас нуруун дээрээ ил гарсан хэсэгтэй тод ягаан улаан өнгийн даашинз өмссөн нь гоолиг биеийг нь яг барин зохих агаад тачаангуй харагдуулна. Элдэв янзын чимэглэлд дургүй тул энэ үдэш ч тэднээс татгалзав. Тэгээд ч тэр өөрөө чимэг гэдгээ сайн мэддэг байлаа.

Урьд нь дандаа хожимддог байсан бүсгүй өнөөдөр тогтсон цагаас жаахан өмнө ирэв. Энэ үед цөөхөн хүн цугласан байх аж. Энэ жил гайхмаар нь тун дулаахан өвөл болох агаад тиймээс тэр гадаа гарч бага зэрэг цэвэр агаараар амьсгалав. Тэр хараахан ирээгүй байв. Түүнийг заавал ирнэ гэдгийг бүсгүй итгэн хүлээсээр. Тэр дандаа л ирдэг байв. Энэ удаа тэр бүсгүйтэй хэрхэн харьцах нь сонирхолтой. Хүмүүс нэг нэгээрээ ирсээр л. Энд тэнд хөхрөлдөн шуугилдах авч бүсгүйн толгойд ганцхан “Тэр хаана байна вэ?” гэсэн бодол эргэлдэнэ. Бүгд цуглаж ширээний ард найрсгаар тухлав. Хөгжим эгшиглэж, ар араасаа хундаганы үг цуврана. Дэмий хүлээж буйдаа бухимдсан бүсгүй хэдийгээр амьдралдаа нэг ч удаа балгаж байгаагүй ч энэ удаад уухаар шийдэв. Амтат дарс нь тун амархан дуусав. Тэрээр ангийнхныхаа амьдралын тухай түүхийг анхааралтай сонсч, бас дарсанд анхаарал нь татагдана. Бүх юм сайхан байв.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ