Ч.Сэлэнгэ: “Байр авахаар хадгаламж нээсэн минь оносон...”

Банкинд мөнгөө хадгалуулаад байртай болно гэдэг сайхан хэрэг. Хүний амьдралын чухал хэрэгцээ болсон шинэхэн байрны эздийг “Хас Лотто” аян тодруулсаар байна. Тун удахгүй энэ сарын 28-ны өдөр мөн л хоёр өрөө байрны азтан тодрох гэж байна. Тиймээс миний бие урьд өмнө “Хас Лотто”-гоос байр хожиж байсан нэгэн азтай бүсгүйтэй та бүхнийг уулзуулахыг зорилоо.
- Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
Намайг Чулуунбаатарын Сэлэнгэ гэдэг. Дорнод аймагт төрж, тэндээ арван жилээ төгсөөд шалгалт өгч хотод их сургуульд орсон.
- Ямар мэргэжлээр сургууль төгссөн бэ? Одоо хаана ажиллаж байна вэ?
Би 2012 онд МУИС-ийн МТС–ийг Холбооны инженерээр төгсөөд одоо Монголбанкны ҮЦГТ-д ашиглалтын инженерээр ажиллаж байна.
Анх 2013 оны эхээр “ХасБанк”-нд хадгаламж нээлгэж байсан юм байна.
- Их Монгол хороололд "Хас лотто"-гийн байрны азтан болох тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Мэдээж үнэхээр сайхан, нэг л итгэмээргүй сонин байсан. Ер нь бол байрны түлхүүрээ гардаж автлаа бүрэн итгэж чадахгүй байсан даа. Түлхүүр гардаж авах хүртлээ байр маань ямар бол, яаж тохижуулах вэ гээд л боддог байсан. Миний өмнөөс маш олон хүмүүс яг л өөрсдөө байр хожчихсон юм шиг чин сэтгэлээсээ баярлаж байсан нь Байрны азтан гэх зөвхөн нэг л хүнийг баярлуулдаггүй юм байна гэдгийг ойлгосон.
- Тухайн үед та хүүхдээ төрүүлээд түрээсийн байранд амьдарч байсан гэсэн. Ер нь хэзээ өөрийн гэсэн байртай болно гэж төлөвлөж байсан бэ?
Хүү маань гарсан байсан учраас бид хоёр бас их яарч байсан л даа. Нөхөр маань өдөржингөө л байрны үнэ ханш, байрлал гээд л судлана. Тэгээд л байр авах урьдчилгаагаа бэлдэх гэж хадгаламж нээлгэсэн маань үнэхээр цагаа олсон доо.
- "Хас лотто"-гийн оролцогчдод хандаж та юу гэж хэлмээр байна?
Мэдээж “Хас лотто”-д оролцож байгаа бүх хүмүүст азтай, хийморüтой байхыг ерөөе! Хэн нэгэн азтан болоход ард нь азтан болоогүй зөндөө хүн үлдэж байгаа. Гэхдээ таны хуримтлуулж байгаа мөнгө аз дагуулсан, дагуулаагүй таны ирээдүйнбаталгаа бас ямар нэг том зүйлийн эхлэл ч байж мэднэ.
- Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Баярлалаа.
Ярилцсан Ч.Молор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ