Л.Гансүх нарт холбогдох хэрэгт эрүү үүсгэв

БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн гэх хэрэг олны анхааралд ороод удаагүй байна. Өдгөө Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж буй Л.Гансүх хамсаатан гэх долоон хүний хамт холбогдсон холбогдсон гэдэг. Тэгвэл уг хэрэгтэй холбоотой хяналтынхан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
2012 оны зургадугаар сард “Хүннү стийл” компанийн захирал Н.Энхбаатар болон ТУЗ-ийн гишүүн Г.Цэрэнжагзан, М.Сүхбаатар, Ч.Мандах нар MV-017017 тоот ашигт малтмалын ашиглалтын лиценз барьцаалан “Голомт” банкнаас хоёр сая ам.долларын зээл авчээ. Харин уг зээлийг авчихаад эргэн төлөөгүй нь ийнхүү асуудал үүсгээд байгаа юм.
Тухайн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1330 орчим байсан бөгөөд авсан зээлийг төгрөгт шилжүүлбэл хоёр тэрбум 637 сая төгрөг болж байгаа юм. Хэрэгт холбогдогчид хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан ашигт малтмалын лицензээ барьцаалан арилжааны банкнаас хоёр сая ам.долларын зээл авсан хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ