Хөл хориотой газраас мах тээвэрлэж яваад баригдав

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод буй энэ үед тус аймгийн Дарьганга сумын 4-р багийн иргэн М гарал үүслийн гэрчилгээгүй 27 бярууны хоёр тонн мах Улаанбаатарт авчран зарахаар ачиж яваад баригджээ.

Түүнийг "Бонго" маркийн автомашинд малын мах ачин, нийслэл рүү явж байхад нь Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх постод саатуулан, Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ. Улмаар "Бонго" машиныг нь хурааж, махыг шинлжүүлээд эрүүл бол улсын орлого болгох, өвчтэй бол устгахаар шийдвэрлэсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ