Их хэмжээний үнэт зүйл алдагджээ


Өнгөрсөн баасан гаригт СБД-ийн 9-р хорооны “Өрхийн эмнэлэгт нэр хаяг тодорхойгүй 30 орчим насны эмэгтэй хоёр настай эмэгтэй хүүхэд орхиж явсныг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн бямба гаригт БЗД-ийн 4-р хорооны “Цэргийн хотхонд оршин суух иргэн 32 настай Б-ийн өвлийн сууцнаас шувууны дүрс бүхий бор шаргал өнгийн Гартаам хөөрөг, Хүрэн өнгийн бага гарын Гартаам хөөрөг, эртний хийцийн мөнгөн хэт, “Dell” зөөврийн компьютер, “HP” зөөврийн компьютер, монетон ээмэг, монетон гинж, монетон бөгж, “Swarovski” шигтгээтэй хос зүүлт алдагдсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн ням гаригт ХУД-ийн 1-р хорооны 120 мянгатад байрлах “Оюу хорол” эмнэлгийн төмөр сейфнээс бэлэн биет 820,000 төгрөг, 1700 ам доллар алдагдсан хэргийг ХУ-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
СБД-ийн тавдугаар хорооны 22-р байрны жижүүр 43 настай эрэгтэй Н-г оршин суух тодорхой хаяггүй иргэн 32 настай А согтуурсан үедээ үл ялих шалтгаанаар баруун хацар, гарыг нь хүйтэн мэсээр гэмтээж танхайрсныг таслан зогсоож СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ