С.Сүхбаатар: Магтаалд ташаарч, шүүмжлэлд гутаж болохгүй

Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар гуайн залуут зориулсан сургамжийн үгийг дор сийрүүлье.

"Залууст бэрхшээл тохиолдоно гэдгийг ойлгохгүй байна. Би залуу байхдаа бэрхшээл гэдгийг мэдэхгүй явсан. Би бүжгийн мэргэжилтэй болно. Дараа нь гоцлол бүжигчин, бүжиг дэглээч болно гэсэн ийм дараалалтайгаар ирмүүн ажиллаж явсаар өдий хүрлээ. Би өнөөдөр амжилт ололт, ялагдал, атаархлын дунд амьдарч явна. Архи ууж гуних гэдэг бол нэгэн зүйл. Андуудтайгаа наргих гэдэг бол бас өөр. Үүнийг залуус маань ялгах хэрэгтэй байх. Хүн хэдэн удаа хүнтэй гэр бүл болж хаягдаж, ямар ч зүйл тохиолдож болно. Хамгийн гол зүйл нь амьдралдаа өөдрөг явах хэрэгтэй. Амьдралдаа сэтгэл хангалуун байхын төлөө өөрийнхөө байгаа оюун ухаанаа шавхах нь чухал. Магтаалд ташаарч, шүүмжлэлд гутаж болохгүй"

 

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ