Хурхиралтын эсрэг ухаалаг дэр бүтээжээ


Эрдэмтэд орчин үеийн технологийн тусламжтайгаар бидний сайн мэдэх эд юмсын “ухаалаг” хувилбаруудыг бүтээсээр байна. Саяхан Америкийн нэгэн компани ухаалаг дэр худалдаанд гаргажээ. Энэхүү дэр нь хурхирдаг хүмүүст тустай аж. Харахад жирийн нэг дэр шиг боловч ухаалаг дэрний хажуу талд нь чанга яригч болон хэд хэдэн удирдлагын товчлуур байрлуулжээ.
Уг дэр нь тухайн хүнийг хэрхэн унтаж буйг “бараг л сонсдог” бөгөөд хэрэв тэрээр хурхиралтын чимээг сонсвол хэмжээний хувьд бага зэрэг томорч эхэлдэг байна. Тусгайлан бэлтгэсэн энэхүү “тэлэгч халаас” нь хурхирдаг хүний толгойг 7.5 сантиметр хүртэл дээш нь өргөдөг тул энэ нь амьсгаагаа гаргаж, хурхиралтыг зогсооход хангалттай байдаг гэнэ.
Уг ухаалаг дэр нь жирийн ханын залгуураас цэнэг хуримтлуулдаг бяцхан тэжээлийн эх үүсвэрээр ажилладаг аж. Дэрийг 149 ам.доллараар худалдан авч болох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ