Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарчээ


Боловсролын үнэлгээний төвөөс энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж, их дээд сургуульд элсэж буй сурагчдад зориулсан олон талт ажлаа эхлүүлжээ. Энэ сарын эхээр Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ авах журмыг танилцуулсан бол өнөөдөр ЭЕШ-ын хуваарийг зарлалаа.
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Сар/өдөр |
Цаг |
Хичээл |
06 дугаар сарын 14 |
12:00-13:40 |
Монгол хэл бичиг |
06 дугаар сарын 16 |
10:00-11:20 |
Орос хэл |
13:00-14:40 |
Хими |
|
16:00-17:20 |
Англи хэл |
|
06 дугаар сарын 17 |
08:30-09:50 |
Монгол Улсын түүх |
11:30-13:10 |
Математик |
|
14:30-15:50 |
Биологи |
|
17:00-18:20 |
Монгол хэл |
|
06 дугаар сарын 19 |
08:00-09:40 |
Физик |
11:30-12:50 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
14:20-15:40 |
Газарзүй |
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журмын зарим зүйл заалтад өөрчлөлт оржээ. Тухайлбал: Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2014 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ