Юлия Липницкая үзэгчдийг гайхашруулав

ОХУ-ын уран гулгалтын аварга Юлия Липницкая Сочи 2014 олимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрээр уран гулгалтын ганцаарчилсан төрөлд улсдаа анх удаа алтан медаль авчирч байгаа юм. Ур чадвараараа тэргүүлсэн түүний хамгийн шилдэг үзүүлбэр нь цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэж байсан хүмүүсийг дуу алдахад хүргэсэн билээ.

Залуу тамирчин Юлия Липницкая нь энэ оны Европын аварга, 2012 оны дэлхийн өсвөрийн аварга, 2013 оны дэлхийн дэд аварга зэрэг олон хүндтэй амжилтын эзэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ