Цагдаагийн экс дарга нарын суллагдах хугацаа болжээ


Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдсон цагдаагийн дарга нарын суллагдах хугацаа нь болжээ. Тодруулбал экс дарга Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг тус тус оноосон байдаг. Улмаар өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн. Тэгвэл Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт ялаа дуусгаад суллагдчихсан байгаа бол Ч.Амарболд, Ш.Батсүх нарын ял эдлэх хугацаа энэ сард дуусгавар болж буй учраас суллагдана гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ