Гиннесийн дэлхийн “шинэ” дээд амжилтууд

Дэлхийн хамгийн “том” булчинтай эр

Египетийн Мостафа Исмайл гэгч энэ эрийн зүүн гарын булчин нь чангалаагүй үедээ 62.23 см, чангалсан үедээ 64.77 см, харин баруун гарынх нь чангалаагүй үедээ 60.96 см, чангалахаараа 63.5 см хэмжээтэйгээр дэлхийн дээд амжилтын номд бүртгэгджээ. Хэмжилтийг Массачусетс мужийн Франклин хотноо авсан бөгөөд тэрээр одоогоор энэ хотод амьдардаг юм байна.Хамгийн хүнд жинтэй тамирчин эмэгтэй
Шарран Александр гэх сумочин энэ эмэгтэй 203.21 кг жинтэй бөгөөд үүгээрээ дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй эмэгтэй тамирчин болжээ. Тэрээр Английн Лондон хотноо амьдардаг юм байна.Дэлхийн хамгийн хөгшин “гимнастикчин” эмэгтэй
1925 онд төрсөн Жоанна Куэйс эмээ дэлхийн хамгийн хөгшин гимнастикийн тамирчнаар нэрлэгджээ. Тэрээр Германы Сэксони хотноо зохиогддог гимнастикийн тэмцээнд байнга оролцдог юм байна.Дэлхийн хамгийн өндөр нохой
Дэлхийн хамгийн “том” нохойгоор нэрлэгдээд байгаа Зевс нь 111.8 см өндөр ажээ. Мишиган мужид амьдардаг Зевс нохой 70.3 кг жинтэй ба өдөрт 12 аяга хоол иддэг гэнэ.Дэлхийн хамгийн “жижигхэн” бух
Хойд Ирланд нутгийн гайхамшиг болсон эл бухыг Арчи гэдэг ба 16 сартай тэрээр 76.2 см өндөр биетэй юм байна.Дэлхийн хамгийн “өндөр” илжиг
Линда Дэйвисийн 4 настай Оклахома Сэм нэртэй энэ илжиг дэлхийн хамгийн том илжгээр тодорч “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номын 2013 оны дугаарт багтжээ. Түүний биеийн өндөр 155.45 см аж.“Hello Kitty”-ний хамгийн том цуглуулга
Дэлхийд нэр хүндтэй Японы “Hello Kitty” брэндийн хамгийн том цуглуулгаар Асако Кандагийн цуглуулга нэрлэгдсэн бөгөөд тэрээр тус брэндийн 4519 дурсгалт зүйлсийн цуглуулгаар гэрээ чимжээ.Бөмбөрний дэлхийн хамгийн “том” сэт
“Jesus the Soul Solution” хамтлагийн гишүүн Доктор Марк Темперэто нийт 314 төрөл зүйлийн бөмбөрний сэт цуглуулгаараа Гиннесийн энэхүү дээд амжилтын эзнээр тодорсон байна.Дэлхийн хамгийн залуу “бөмбөрчин”
2004.05.14-нд төрсөн 8 настай Жулиан Пэвон хүү дэлхийн хамгийн залуу мэргэжлийн бөмбөрчин болжээ.Дэлхийн хамгийн “том” ачааны машин
“Westech T282C Flow Control Body” маркийн энэ ачааны машин нь уул уурхайн зориулалтаар ашигладаг дэлхийн хамгийн том ачааны машинаар тодорсон бөгөөд Америкийн “WESTECH” компаний брэнд бүтээгдэхүүний нэг ажээ. Энэ нь 470.4 куб метр нүүрс тээвэрлэх чадалтай юм байна.Дэлхийн хамгийн том “Hot Dog”
Хамгийн том хотдогийг Чикагогийн тогооч хийжээ. Түүний хотдог нь 3 гаран кг жинтэй, 40.6 см урттай юм. Гадаа талбайд наймаа эрхэлдэг тэрээр дэлхийн хамгийн том хотдогоо $45 ам.доллараар үнэлжээ.Тамирчин тоть
Нэг минутад хамгийн олог тохолтыг сагсны шийдэнд хийж чадсан амжилтаараа номын шинэ дугаарт багтсан түүнийг Зак гэдэг ба энэ жил 25 настай түүнийг тоть сургагчид болох Жули ба Эд Кардоза нар тэжээдэг юм байна. Зак нэртэй энэ тоть дугуй, скүүтер зэргийг унаж чадахын сацуу 100 гаран үг мэддэг гэнэ. Түүнчлэн тэрээр нэг минутад хамгийн олон лааз онгойлгосон рекордын эзнээр “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэлтэй юм байна.Дэлхийн хамгийн өндөр “панк” үс засалт
Хөгжмийн панк рок урсгалын нөлөөгөөр дэлгэрсэн гэгддэг “Mohican” загварын панк үс засалтын хамгийн этгээд буюу хамгийн өндөр засалтыг Казухиро Ватанабе хийж Гиннесийн номд бичигджээ. Дизайнер залуугийн гельдэж босгосон үс засалт 113.5 см өндөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ