Өнөөдөр болох үйл явдал

08:30-19:00 цагийн хооронд "Цаилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-с зохион байгуулж буй “МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ТОГТВОРЖИЛТИЙН ШИНЖИЛГЭЭ” Төслийн тайлангийн хэлэлцүүлэг“ЧИНГИС” зочид буудалд болно. Утас: 99998422

09:00 цагаас "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи" сургалт "ЭТҮГЭН" дээд сургуулийн байранд эхэлнэ. Утас: 97117858, 99770015

09:00цагаас Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа БГД-ийн эрдэмийн өргөө /10-р хороололын / сургуулийн "Бидний амжилт" нэртэй өдөрлөг эхлэнэ. Утас: 98111526, 9922789

09:00-15:00цагийн хооронд “Хот байгуулалт ба ногоон хөгжил” шийдвэр гаргагчдын хэлэлцүүлэг “BLUE SKY” цамхагийн “Topaz” хурлын танхимд /гурван давхарт/ болно. Хэлэлцүүлэгт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, гүйцэтгэгч агентлагууд, олон улсын байгууллагууд, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар болон шийдвэр гаргах түвшний бусад төлөөлөгчид оролцоно.

11:00 цагаас МХЕГ "Сахилга хариуцлагын сарын аян"-ны нээлтээ өөрийн хурлын зааланд хийнэ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгулууллагын бүх ажилтнууд “Байгууллагаараа авилгагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурна.

11:00 цагаас МҮЭХ-ноос энэ хаварявуулах үйл ажиллагааны талаар өөрийн байранд мэдээлэл өгнө. Утас: 99027019

11.00-13.45 цагийн хооронд Байгаль Орчны сэтгүүлчдэд зориулсан сургалтХэвлэлийн Хүрээлэн дээр болно.Лондон хотын амьтан судлалын хүрээлэн /ZSL/ -ийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабой Монголын байгаль орчны хамгааллын тухай сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээллийг сонирхуулна. Мөн Олон Улсын гэрээ хэлэлцээр нь биологийн төрөл зүйл, хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал болох тухай тайлбарлана. Утас: 9913-4485.

11:00 цагаас ШӨХТГ-аас өөрийнхурлын зааланд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас 91021020

11:00 цагаас "Арвин шар зам" хоршооноос Зам тээврийн яамныхан бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаагаас хохирсон орон нутгийн тээвэрчид өлсгөлөн зарласан асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагаас НЗДТГ-ын А танхимд нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн хурал болно. Хурлаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулахаас гадна ирэх жил нийслэлийн Улаан загалмайн зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцнэ. Утас:88781218 325044.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ