Тахарын Ерөнхий газрын дэд дарга нарыг томиллоо

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Тахарын албаны дарга нарын томилгоо үргэлжилж байна. Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томилоод байсан бол Тамгын газрын даргаар нь Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ганболдыг томилсон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Тахарын Ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ. Хуульд заасны дагуу тус газар нь гурван даргатай байх бол одоогоор хоёр даргыг нь томилоод байгаа аж. Тэргүүн дэд даргаар Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга байсан Д.Батсайхан, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах, ахлах комиссараар ажиллаж байсан доктор Б.Батзоригийг томилжээ.

Уг хүмүүс нь хууль сахиулах байгууллагад 10 буюу түүнээс дээш жил ажилласан гэх шаардлагыг хангасан байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ