Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага бий болно

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Ажлын хэсэг байгуулах тухай” хамтарсан тушаал, захирамж гаргажээ.

Уг тушаал, захирамжаар Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу хотын цагдаагийн байгууллага байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, дэд даргаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Маргад-Эрдэнэ нар ажиллах аж.

Тус ажлын хэсэг ажлын үр дүнг хоёрдугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Хууль зүйн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар үүрэг болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ