ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асны гомдлыг хэлэлцэнэ


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ.
Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 15 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан хэмээн буруутган ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч тэрээр Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэн, өөрийг нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хэмээн шүүхэд хандсан. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, ажилд нь буцаан томилох ёстой гэж үзжээ. Гэвч шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелээгүй учир тэрээр ийнхүү Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөлж, Ш.Солонгыг буцаан томилох эсэх шийдэгдэнэ.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ