О.Магнай “Топ 10-н улс төрч”-ийн жагсаалтыг өнгөлжээ

Монголд үйл ажиллагаагаараа тэргүүлдэг “Сант марал” сангийн шинэ судалгаагаар “Топ 10 улс төрч”-ийн тоонд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай дөрөвт орсон нь олон нийтийн талархлыг зүй ёсоор хүлээж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.
Ажлаа авсан цагаасаа хойш нийгмийн бухимдлыг бий болгож буй шатахууны үнийн хөөрөгдөл, найдваргүй хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, архины далд сурталчилгаа гээд болж бүтэхгүй бүхэнтэй тэмцсээр байгаа О.Магнай дарга тун удахгүй Үүрэн холбооны компаниудтай хийсэн секундын тарифын гэрээн дээр дахин анхаарлаа хандуулах, нийслэл хотын таксины үйлчилгээний компаниудыг хэрэглэгчдийн тав тухыг хангах, тоолуурын заалт нь үнэн, эсэхийг нэг мөр болгохоор сэтгэл шулуудан ажиллаж байна.
Мөн урлагийнхантай хамтарч энд тэндхийн арга хэмжээ, томоохон хэмжээний уран бүтээлийн цэнгүүн, шоу тоглолт зэрэг дээр ам барьж дуулан үзэгчдийг хулхиддаг явдлыг ч цэгцлэхээр болоод байгаа билээ.
Маш богино хугацааны дотор олон зүйлийг хийж, бас хийхээр төлөвлөж байгааг нь олон нийт сайшаан үзэж олон жил улс төрд тоосоо өргөсөн эрхмүүдийг хол хаяахад нөлөөлсөн бизээ.
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ