Хөлдөөсөн ирвэс авч яваад баригдав

Өчигдөр СХД-ийн 19-р хорооны "Вlue star" ХХК-ны туслах ажилтан 26 настай эрэгтэй У нь "Тесо" ХХК-ны хашаан дотор баригдаж буй таван давхар сэндвичин барилга дээр ажиллаж байгаад дөрвөн давхар луу унаж гэмтсэнийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. БЗД-ийн 12-р хороонд ”Номин” дэлгүүрийн урд Renault Master автомашинд иргэн 30 настай эрэгтэй Ө, 27 настай эрэгтэй Б нар хөлдөөсөн ирвэс авч явсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна

Мөн БЗД-ийн 1-р хорооны иргэн 51 настай эрэгтэй Т-ийн гэрээс Замган утаат манан хөөрөг, их гарын мөнгөн аяга, алтан шармал аяга, дунд гарын хээгүй мөнгөн аяга, жижиг хундган мөнгөн аяга, монетон ээмэг бөгж гинжний хослол, эмэгтэй цулгай монетон бөгж, брилиантан шигтгээтэй ээмэг бөгжний хос, зэрэг эд зүйл алдагдсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ