О.Магнай өргөдлөө буцаажээ

Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн "Номин" компанийг 1.1 тэрбумаар, "Миний сүлжээ" дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргаснаас үүдэн "Миний сүлжээ" дэлгүүрийн захирал Х.Ариунболд О.Магнайг ална гэж заналхийлсэн мессеж бичиж, өрөөнд нь дайрч орсон талаар өмнө нь мэдээлж байсан.

Харин заналхийлэлд өртсөн О.Магнай дарга түүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гомдлыг гаргасаар хэсэг хугацааг үдсэн билээ. Тэгвэл О.Магнай дарга өргөдлөө буцааж авсан байна. Тэрээр "Бид эвлэрсэн юм байхгүй. Хүн шоронд хийгээд яах юм гэж бодсон. Тухайн эрүүгийн хэргийг л гомдолгүй болгосон" гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ