Ширли Темпл таалал төгсжээ

Холливудын од Ширли Темпл 85 насандаа таалал төгсжээ. Тэрээр өчигдөр Калифорнийн Вудсайд дахь гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд амьсгал хураасан байна. Тэрээр 1930-аад оны үед Bright Eyes, Stand Up, Cheer, Curly Top зэрэг кинонуудын бяцхан охины дүрээр олонд танигдаж од болсон юм.

1928 онд төрсөн Ширли Темпл хүүхэд ахуйдаа олонд танигдсан Холливудын түүхэн дэх хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд хамгийн анх гурван настайдаа кинонд дүр бүтээж байсан аж. Түүний дуулж бүжиглэх, жүжиглэх хосгүй авьяас нь дэлхийн олон мянган үзэгчийн хайрыг татсан юм. Ширли дөнгөж зургаан настай байхдаа буюу 1935 онд хүүхдэд олгодог Оскарын тусгай шагналыг хүртсэн нь үүнийг гэрчилнэ.

Ширли 1950 онд буюу 21 насандаа кино урлагийн тайзнаас буусныхаа дараа Бүгд Найрамдах Намаас Конгресст нэр дэвшсэний зэрэгцээ дипломатч болж дахин олны анхаарлын төвд орж байжээ.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ