"Траст трейд" ХХК-д дэлбэрэлт болж, хоёр хүн бэртлээ


Өнөөдөр 14.30 цагийн үед “Шинэ дөл” цогцолборын урд байрлах "Траст трейд" ХХК-ийн зооринд дэлбэрэлт болж, хоёр хүн бэртжээ. Дэлбэрэлт болж, гал гарсан даруйд Онцгой байдлын албан хаагчид 13 минутын дараа ирсэн байна. Урьдчилсан байдлаар баллонтой газ дэлбэрсэнээс гал гарсан хэмээн үзэж байгаа бөгөөд хэргийн газарт Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Ослын талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ