Р.Анхням хятадын "Чонон сүлд" кинонд тогложээ

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Р.Анхням Хятадын “Wolf Totem” хэмээх кинонд тогложээ. Энэ кино нь алдарт "Чонон сүлд" романаас сэдэвлэсэн бөгөөд найруулагчаар нь Францын нэрт найруулагч Жан Жак Анно ажилласан байна. Киног “China Film Group” санхүүжүүлж байгаа бөгөөд 38 сая ам.доллараар бүтээж байгаа аж. Гол дүрд хятадын залуу жүжигчин Фэн Шао Фен, Р.Анхням нар тогложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ