Н.Энхбаяр ЗГ, УИХ-д нөлөөлж чадах уу

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба БНСУ-ыг зорьж Н.Энхбаяр даргатайгаа золгоод ирсэн. Сүүлийн үед Н.Энхбаяр эргэж ирнэ, ирэхдээ Засгийн газарт орохоор хор найруулж байна гэх мэтээр мэдээллийн хэрэгслүүдэд дурдагдаад байгаа. Тэгвэл Г.Шийлэгдамба нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ асуудлын тухай дурджээ.

Тэрээр Н.Энхбаярын хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролыг Монгол Улс ашиглах ёстой хэдий ч өнөө маргаашгүй ирж УИХ-ын гишүүн болж Засгийн газарт орж ажиллах талаар яриа байхгүйгэжээ. Мөн бүхнийг цаг хугацаа харуулах ба шууд бус утгаараа өөрийн бодол санааг УИХ, Засгий газарт ажиллаж байгаа гишүүд болон намын гишүүдээр дамжуулж илэрхийлэх бололцоонөхцөл байгаа хэмээжээ.

Энэ нь Засгийн газар, УИХ-ын гишүүн болсон болоогүй Н.Энхбаяр хаана ч нөлөөлж чадна хэмээх утгыг агуулсан үг бололтой.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ