Шанз-3 Хурд хамтлагтай ураг барилдав

Хурд хамтлагийн ахлагч Б.Отгонбаяр "Шанз-3" хамтлагийн продюссерээр ажиллаж авьяаслаг гурван бүсгүйг олны танил болгосон билээ. Тэгвэл түүний ах дүүсийнх нь нэг Хурд хамтлагийн гитарчин Б.Наранбаатар Шанз-3 хамтлагийн ахлагч Э.Булгантай амрагийн холбоотой болж улмаар амьдрал зохиохоор шийдсэн тухай хэвлэлүүдээр бичиж эхэллээ.
Э.Булган бүсгүй ч өдгөө зургаан нас хүрч буй бяцхан хүүгээ аавтай болгохоор шийдсэн тухайгаа ний нуугүй ярьсан нь бий гэнэ.
Түүнтэй хоёр жил гаруй хугацаанд дотно харилцаатай явсан “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар буюу Нааяа амраг бүсгүйнхээ хүсэлтийн дагуу ёстой л мөрөөдлийнхөө байшинг барьж эхлээд байгаа сурагтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ