Ан агнасан зургаа цахим ертөнцөөр дэлгэсэн залуусыг шалгаж эхэллээ

Сүүлийн үед цахим ертөнцөөр ан хийх нэрийдлээр чоно болон бусад амьтныг автомашинаар дайрч, галт зэвсэг ашиглан хэрцгийгээр хөнөөж байгаа залуусын дүрс бичлэг, зураг ихээр мэдээлэгдэх болсон.

Тиймээс эдгээр мэдээллийн мөрөөр УМБГ-ын Байгаль орчны ногоон хөгжлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаалт явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Жишээлбэл, өнгөрсөн сард автомашинаараа чоныг дахин дахин дайрч хөнөөж байгаа бичлэгээ өөрсдийн facebook хуудсаар мэдээлсэн дөрвөн залууд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Зөвшөөрөлгүйгээр, бүлэглэн амьтныг зэрлэгээр хөнөөсөн эдгээр залууст хуулийн дагуу тав хүртэлх жилийн ял оноох заалттай аж.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ