Чулуугаар уйлдаг охины гэр бүл тосгоныхонд адлагджээ

Йемен улсад чулуугаар уйлдаг охин амьдардаг ажээ. Саадия Салех хэмээх энэ охин одоо 12 настай бөгөөд нүднээс нь нулимсны оронд жижигхэн чулуунууд гардаг гэнэ. Охины ээж аав түүнийг ийнхүү хачирхалтайгаар уйлах бүрт нь чулуунуудыг нь түүж одоо сав дүүрэн чулууны цуглуулгатай болжээ.

Охин өөрөө яагаад ингэдэг болохоо ч мэддэггүй бөгөөд чулуугаар уйлахдаа ямар ч өвдөлтийг мэдэрдэггүй аж.

Энэ түүх олон нийтийн хүртээл болсноор жаахан охины гэр бүлээс тосгоныхон нүүр буруулжээ. Учир нь тэднийг аймшигт хараалд өртсөн хэмээн үзэх болсон гэнэ.

Энэ хачирхалтай явдлыг эмч нар ч тогтоож чадаагүй байгаа юм. Үүнтэй төстэй өөр нэгэн охин Чили улсад амьдардаг бөгөөд тэрээр цусаар уйлдаг гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ