Валентины шоколадаа үндэсний үйлдвэрээсээ авцгаая

“КЛОУН АХ” ХХК нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдан шоколадны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тусшоколадны үйлдвэр нь Улаанбаатар хотоос 20 км-ын зайд Богд-Хан уулын энгэрт гүний цэнгэг усаар байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээн байгуулалтыг өрнүүлэн шинээр 200 орчим ажлын байр бий болгожээ.
Тэд Монгол улсын MNS 87:96 стандартын дагуу амтат идээний дээж шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 оноос Унгар улсын “Гётенборг” Швейцарын “BERN” үйлдвэрүүдэд ноу-хау, технологийн судалгаа явуулж сонголт хийсний үндсэн дээр Баруун Европын шоколадны үйлдвэрүүдийн технологийг өөрийн орны нөхцөлд тохируулсан байна.
Үйлдвэрийн гол түүхий эдийг салбартаа тэргүүлэгч Голланд, Индонез, Францын компаниудаас бэлтгэн нийлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бөгөөд савлагааны материалд дэлхийн нэр хүндтэй шоколадны үйлдвэрүүдийн хэрэглэдэг эрүүл ахуй, чанарын стандартыг хангасан сав баглаа боодлыг ашиглаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Швейцар улсын алдарт шоколадер Алойс Русхаймынтусгай жороор энэхүү амтат шоколадыг Монголд үйлдвэрлэж байна. Дашрамд дурдахад удахгүй болох Валентины өдрийн баярт зориулан залуус та бүхнийг үндэсний үйлдвэрээсээ шоколадаа авцгаая хэмээн уриалж байна.
e-mail; @yahoo.com">klounax @yahoo.com
https://www.facebook.com/pages/Клоун-Ах


СЭТГЭГДЭЛ БИЧИХ