Муу бодлоос өвчин үүсдэг

Федора Даниловнагийн олонд алдарших нь нэгэн үйл явдлаас эхэлжээ. Тэдний үүдэн шатны хажууханд нэгэн жижиг булаг оргилж байдаг ажээ. Тэрбээр ийш тийш явахдаа заавал энэ уснаасаа авч явдаг байжээ. Энэ удаа ч таван литрийн саванд ус дүүргээд, шавраас нь ч хийж, гараараа дээгүүр нь илбэдэж байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд хамаатныдаа очихоор замд гарчээ. Гэтэл авто машины осол болсонтой тааралдаж, хүнд гэмтсэн эмэгтэй зам дээр хэвтэж байхад нь "Тэсэж бай, одоохон зvгээр болно” гээд гараа шархан дээр нь тавьж, дараа нь булгийнхаа шавраас гэмтсэн газар нь түрхжээ.

Тэгж байтал түргэн тусламж ирж, гадаадын эмэгтэй немцээр нэг юм хэлээд яваад өгсөн байна. Энэ шавартай усаа Федора Даниловна "эм” гэж үзэж, ийнхvүү байнга өөртэйгөө авч явдаг байжээ.

Хүлээн авах тасагт гэмтсэн эмэггэйг vзсэн мэс заслын эмч гайхсанаасаа арай л ухаан алдаад уначихсангvй. Хоногийн дараа түүний шарх бvрэн эдгэрч, нарийхан зураас үлдсэнд эмч Москвагийн эрдэм шинжилгээний институтын нэг рүү "Хvчирхэг био соронзон бүхий эмэгтэй байна” гэж утастжээ.

Ховор нэртэйн ачаар Федора Даниловнаг амархан олж, нийслэлд урьсан байна. Шинжлэх ухааны акедемийн сурвалжлагч гишүүн, эрдэмтэн А.Г.Спиркин энэ экстрасенс байж болох эмэгтэйд сувилагчийн диплом ч байхгүйг мэдээд жаахан урам хугарчээ. Гэвч тэр биеийн анатомын бүтцийг мэдэхгvй мөртөө эрхтэнүүдийг алдаагvй нэрлэж, тэднийг гараараа үздэг гэж баталсан байна.

-Танд эс ямар янзтай харагдаж байна гэж эрдэмтэн асуухад олон өнцөгтэй од шиг юм зураад дунд нь нvх гаргаж, "Зарим хүмүүст энэ нүхнээс нь цэнхэр өнгийн жижигхэн гал шиг юм цацарч байдаг” гэжээ.

Хэт ягаан туяагаар эмэгтэйн гарны зургийг авч, өөрийг нь цахилгаан соронзон цацралаас тусгаарлагдсан бүхээгт шинжилгээ хийжээ. Тэгэхэд тэр "Энэ чинь сансар юм уу хаашаа юм бэ, намайг гаргаач, би гэр рүүгээ явмаар байна” гэжээ.

Олон дахин давтан туршилт шинжилгээ явуулсны дүнд жирийн ундны ус Федора Даниловнагийн био соронзон үйлчилсний дараа вирусын эсрэг гайхамшигтай чанартай болж байгаа нь тогтоогджээ. Үүгээрээ эмэгтэй шарх, экзем зэргийг эмчилж чаддаг байсан байна.

Москвагийн профессор Б.М. Степанов түүний гарын ямар нэг юманд хүрэхгvйгээр үйлчлэх хүчийг тодорхойлох зорилгоор шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт болох лазерийн голографийн дуран авай ашиглан судалжээ.

Тэгээд бугуй, сарвууны ясны орчим физик орон хувирч байгааг илрүүлсэн байна. Мөн Федора Даниловнагийн энерги ямар ч материал, тэр байтугай бетонон ханыг нэвт үйлчилж, өвчтөнд мэдрэгдэж байсан байна.

Энэ бодит хүч мөн эсэхэд үнэмшихийн тулд донорын цустай шилийг ариутгахыг хүсчээ. Найман өдөр түүнд үүдэн шатны ус холиход бараг л бүх улаан бөөм амьд байжээ. Харин хяналтын шилэнд Федорагийн гар шүргэв үү үгүй юу л тэд үхсэн ажээ. Дараа нь Ардын эмнэлгийн бүх дэлхийн холбооны дэд ерөнхийлөгч профессор Ф.Н. Ромашов сорилт хийхээр болжээ.

Лумумбын нэрэмжит ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн мэс заслын эмнэлэгт шийдвэрлэх мэс засал хийлгэх гэж байсан хавдартай өвчтнүүдэд хандаж,

-Мэс заслын дараа шууд экстрасенс үйлчлэл хийхийг зөвшөөрөх эсэхийг асууж, тариа болон хийгдэж байгаа бүх эмийг зогсооно гэдгээ анхааруулжээ.

Арван хүн туршилтад орохыг зөвшөөрсөн байна. Тэдний гурав нь сахарын шижинтэй бөгөөд тэр нь маш их хүндэрсэн байжээ. Мэс засалчид энэ өвчний үед шарх маш удаан эдгэдэг гэдгийг сайн мэдэж байлаа. Туршилт явагдсаны хойно мэс заслын дараа шилжүүлдэг өрөөний хаалгыг татан ороход өвчтөнүүдийн хэн нь ч зовиурласан юмгvй, сайхан унтацгааж байжээ.

Дөрөв хоноод л бүгд хөл дээрээ боссон байна. Тэдгээрт хяналт тавьж өдөр бvр цусны шинжилгээ хийж байжээ. Гэтэл диабеттай өвчтөний сахарын түвшин буурсан байжээ.

Энэ явдлын дараа профессор Ромашав Федора Даниловнаг архаг хар тамхичидтай ажиллахыг хүссэнд тэдгээр өвчтөнүүдийн унданд болон гар нүүр угаахад өөрийн үүдэн шатны дэргэдэх булгийн усыг хэрэглэхийг зөвлөжээ. Гэтэл гайхалтай явдал болж, өвчтөнүүдийн сэтгэл санаа сэргэснээр барахгvй, тэдний цус туйлын цэвэршсэнд лаборант нь хүртэл гайхжээ.

Эдгээр туршилтын дараа профессор "Федора Даниловнагийн гар бодисын солилцоог идэвхжүүлж, дархлалыг сэргээж байна ” гэсэн дүгнэлт хийхэд хvрсэн байна. Харин энэ гайхамшигтай эмэгтэй өөрөө "Гайхах хэрэггvй. Хүний хүч чадал бол унтаа гэмээр байлалд байдаг. Зөвхөн мэдэрлийн үйл ажиллагаа дээшлэхэд тэр сэргэдэг” гэж ярьдаг ажээ.

Үнэхээр түүний ид шидийн хүч түүнийг хэвийн байхад илэрдэггvй байна. Гагцхүү өвчтөнд туслах гэж хичээх үед нь л гайхамшигтай энерги бий болдгийг шинжээчид тогтоожээ.

-Федорагийн чадвар бол хими, физикийн сургуулиудад заагддаггvй тэр энергитэй холбоотой. Үл мэдэх, тодорхойгүй үзэгдлийг танин мэдэхүйн эл дол болсон аргаар судлах гээд байгаад манай шинжилгээний сул тал оршиж байна.

Данийн алдарт физикч Нильс Борын бүх л амьдралдаа мөрөөдөж байсан шиг солиотой юм шиг тийм шинэ санаа, арга барил хэрэгтэй. Энэ эмэгтэйд оршиж байгаа ерийн нууц, нарийн энергийг мэдэрч чадах багаж хэрэгсэл үгvй дээ хэрэггэй байна гэж эрдэмтэн Ромашав хэлсэн байна.

Найман жилийн турш Феодора Даниловнаг туршиж, сорьсны эцэст тэр алдар хүндтэй нэгэн болсон байна. "Америка” сэтгүүл дээр ч өгүүллийг нь хэвлэсэн гэнэ. Тэгсэн хэр нь энэ бүхний дараа тэрбээр бас нэг даалгавар биелүүлэх болжээ. Ширээн дээр 40 гэрэл зураг тараан тавьсан байжээ.

-Эдгээрийн хэн нь алагдсаныг та хэлж өгөөч гэсэн байна
-Энэ бол миний мэргэжил биш гэж татгалзахад нь
-Ойлгож байна. Гэхдээ та туршаад үзээч гэж гуйжээ.
Тэр нүдээ аньж, бодол санаагаа хэсэг төвлөрүүлснээ, гараа сунгаж, ээлж дараалан гэрэл зургуудыг авч шидэлсээр ширээн дээр зөвхөн дөрөвхөн зураг үлдсэн ажээ. Тэдгээрийн дээгүүр гараа хөдөлгөснөө нэг рүү нь зааж,

-Энэ байна. Тэр хамгийн сүүлд байсан газраасаа холгvйхэн уд модны навчин дор голын эрэг дээр хэвтэж байна гэжээ.
-Та яагаад энэ зургийг сонгов гэхэд
-Үлдсэн бvх зураг гэрэлтэж байна. Ганцхан энэ зураг л харлаж байсан хэмээжээ.

Уг туршилт Федорагийн хувьд тун хүнд болсон бөгөөд, хэвтэрт орж, хvч чадвар нь хаашаа ч юм бэ алга болчихжээ. Профессор Ромашов түүний эрүүл мэндэд хортой ийм маягийн туршилт хийхийг хориглосон байна.

-Хүйтэн усан дор гараа удаан хугацаагаар байлгахад тэр надад эрч хvч өгдөг. Хүмүүстэй сайн харьцаатай байх, сэтгэлийн сайхан хөдлөл, ургамлан хvнс бас надад тусалдаг. Хамгийн гол нь хүмүүс өөрсдийнхөө муу бодлоос болж зовдог. Тийм учраас бүүр дайсан байлаа ч гэсэн харааж зүхэх гэж яарах хэрэггvй.

Зүгээр л сайхан сэтгэлээр дуугvй байж байвал таарна. Ямар нэг хүний элэг өвдөхөд би түүнээс өөрийнхөө бодол санааг цэвэрлэхийг гуйдаг. Уур хорсол, атаархал, муу үйл олон өвчний эх булаг болдог гэж Федора Даниловна өгvvлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ