Шатахууны үнэ дахин нэмэгдлээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройноос эхлэн шатахууны үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгджээ. “Петровис” ХХК-ийн ШТС-уудаас А80 шатахууны үнэ литр тутамдаа 1550 төгрөг, АИ-92 1660, АИ-95 шатахуун 1890, харин дизель түлш литр тутамдаа 1790 төгрөгийн ханштай болсон байна. Харин "Жаст Ойл" компанийн ШТС-уудад шатахууны өмнө литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгджээ.
Долоо хоногийн эхээр шатахууны нөөц хомдсон гэсэн шалтгаанаар зарим ШТС-ууд АИ-92 авто бензин түгээхгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж, харин Газрын тосны газраас үүнийг няцаасан.
Ингэхдээ АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл, өчигдөр Газрын тосны газрын удирдлагууд нефть импортлогчид компаниудтай хаалттай хуралдсаны дараа шатахууны үнэ нэмэгдлээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ