МАХН-аас Н.Энхбаярын тухай мэдээлэл хийнэ

МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Н.Энхбаярыг эргэн ирж, Засгийн газрыг оролдохоор зэхэж байгаа талаар барин тавин мэдээлэл гарсан юм.
Түүнээс гадна энэ тухайгаа Н.Энхбаяр намынхаа нөхдийг Солонгост дуудан ярилцсан тухай ч мэдээлэл бий. Харин Н.Энхбаяртай холбоотой болон бусад асуудлаар МАХН-аас хэвлэлийн хурал хийсний дараа энэ бүхэн бодитой эсэх нь тодорхой болох юм.
Цагаан сарын өмнө буюу битүүний өдөр түүнийг эх орондоо эргэн ирсэн хэмээн мэдээлэл цацагдсан ч намынхан нь энэ мэдээллийн няцааж, ирээгүй хэмээн мэдэгдсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ