Яромир Ягр айжээ

Чехийн хоккейн шигшээ багийн довтлогч Яромир Ягр өчигдөр Шведийн шигшээтэй хийсэн тоглолтод гаргасан алдаануудын талаар ярьжээ. Түүний баг Шведэд 2:4-ийн харьцаатайгаар ялагдсан билээ.

“Бид бүрэн чадлаараа тоглож чадсангүй. Яах учраа олохгүй дэндүү сандарч мэгдсэн. Тэдэнд туршлагатай тоглогчид олон бий. Иймээс тэд бидний энэ сул талыг ашиглаад олон шайб орууллаа. Том талбайгаас бид их айж орхилоо. Миний хөл л гэхэд гурав дахь сэлгээний дараа даагдахаа больсон. Дараа нь байдал тогтворжсон ч 60 минутын туршид өндөр хурдтай тоглох нь маш хүнд байлаа” хэмээн Ягр өгүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ