“Цагаан-Уул”-ын шилдгүүд маргааш тодорно


Монголын Залуучуудын холбоо, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран 16 дахь жилдээ Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, аялгуу сайхан Монгол хэлээ түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах зорилготой зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын 2-р шатанд тэнцсэн оролцогчдын нэрс тодорсон байна. Дашрамд дуулгахад өнөө жилийн наадам гэгээн хайрын өдрөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд гэгээн хайрын өдрийг хайрын шүлгээр мялаасан сайхан өдөр болох нээ. Улаанбаатар хотоос 1-р шатанд нийт 85 хүн бүтээлээ ирүүлснээс 30 залуу яруу найрагч дараагийн шатанд шалгарлаа.
1. Н.Минжинсайхан 2. Ч.Ууганбаяр 3. Э.Энхболд 4. Г.Баяр 5. Д.Ганхүрэл 6. Г.Нэргүй 7. Д.Дэмбэрэлнямбуу 8. Б.Ганхүрэл 9. Ж. Мөнгөншагай 10. М.Мөнхсайхан 11. С.Очиртөмөр 12. А.Бөхням 13. Д.Мягмаржаргал 14. Б.Жамбалдорж 15. Э.Гантулга 16. Г.Лхагвадорж 17. Б.Батхолбоо 18. Л.Лхагвасүрэн 19. П.Загарпэрэнлэй 20. М.Батбаяр 21. А.Анхбаатар 22. Э.Доржсүрэн 23. Я.Отгонбаяр 24. Б.Ууганбаяр 25. Т.Дарханхөвсгөл 26. Б.Хадбаатар 27. С.Батчимэг 28. Ө.Үлэмжтөгс 29. Г.Хашбаатар 30. Б.Батсайхан орон нутгаас шалгарсан яруу найрагчид нийт 20, ирж оролцохоор мэдэгдсэн 10 залуу яруу найрагч байгаа юм байна.
31. Б.Лхагва-очир /Ховд аймагт 1-р байр/ 32. Г.Одонтуяа /Ховд аймагт 3-р байр/ 33.н.Сосорбарам /Орхон аймаг 1-р байр/ 34.н.Хишигсүрэн /Орхон аймаг 2-р байр/ 35.Н.Пагамдулам /Орхон аймаг 3-р байр/ 36.Д.Мишигсүрэн /Өмнөговь аймаг 1-р байр/ 37.Б.Одбаяр /Дорноговь аймаг 1-р байр/ 38.С.Булган /Говьсүмбэр 1-р байр/ 39.Э.Ганхуяг /Увсаймаг/ 40.Ю.Оюумаа/Дундговь 1-р байр/.
Харин хайрын дууны шүлгийн төрөлд. 1. Б.Жамбалдорж 2. Б.Ганхүрэл 3. Х.Алтанцэцэг 4. Я.Отгонбаяр 5. Н.Мөнхсайхан 6. О.Нямдорж нар тодорсон байна. Эдгээр залуу яруу найрагчид маргааш буюу 2-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд шүлгээ уншиж тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм. Бүх залуу яруу найрагчиддаа амжилт хүсье.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ