Олимпийн дэлгэцийг сурвалжилсан нь

Манай сурвалжлах хэсэг ТВ5 телевизийг зорилоо. Олимпизмийг сурталчлах үйлсэд хамгийн идэвхтэй хүчин зүтгэж байгаа манай улсын ганц телевиз. Одоо л гэхэд ОХУ-ын Сочид болж буй өвлийн XXII олимпийг шууд дамжуулан ард түмэндээ хүргэж байгаа.
Спортын тэмцээн уралдааныг өнөө цагт албан ёсны эрхээр нь дамжуулдаг хүчин чадалтай телевизүүд өөр байсаар атал ганц хэмээн онцолсны учрыг та бүхэндээ тайлбарламз. Бидний зорьж очсон шалтгаан бол Сочигийн олимпийг дамжуулах эрхийг авснаасаа болоод зарим нэг мэргэжил нэгтнүүддээ ад үзэгдээд байгаа тус телевизийн хамт олны дотор хутгалдаж, олимпийг монголчууддаа хүргэж буй багийнхнаас бодит үнэнийг сонсох.

Хайж явсан зүйлээ ч бид ТВ5-ын редактор, сэтгүүлчдийн өрөө, том жижиг студиуд, эфирт цаг завгүй ажиллаж буй залуусаас олсон юм.
ТВ5 телевизийн захирал Э.Дагиймаа: Ашгийг нь ард түмэн хүртэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ