Осол гаргаж, стандарт хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоов

Он гарснаас хойш барилгуудад осол гарч хэд хэдэн хүний амь нас эрсэдсэн. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас шалгалт хийхэд осол гаргасан компаниуд өвлийн улиралд барилгын ажил эрхэлж байсан нь тогтоогдсон. Нийт таван дүүргийн нутаг дэвсгэрт 45 обьект дээр ерөнхий гүйцэтгэгч 49, туслан гүйцэтгэгч 115 компани ажиллаж байсан аж.
Шалгалтын явцад өвлийн улиралд барилгын материал, угсралтын үйл ажиллагааг ямар төвшинд, ямар стандартаар хийдэг тухай эрхзүйн баримт бичиг дутмаг байгаа нь харагджээ. Үүнээс гадна компаниуд наад захын дотоодын хяналт шалгалтаа зохион байгуулдаггүй зөрчил дийлэнх нь байсан ажээ. Тухайн барилгын компаниудын дотоод хяналт шалгалт, хариуцлагагүй байдлаас осол аваар гардаг нь шалгалтын явцад тогтоогдсон учир дараах компаниудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд тэдгээрийн тоонд “Өндөр буянт”, “Макс өргөө”, “Тайгам алтай”, “Актив констракшн” гэх компаниуд оржээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ