Галт уулын дэлбэрэлтийн улмаас динозаврууд устсан байж магадгүй

НАНЬЖИН. /Xinhua/. Цэрдийн галавын эрин үед болсон галт уулын дэлбэрэлт Хятадын зүүн хойд нутагт байсан динозаврууд үй олноороо устах шалтгаан болсон байж магадгүй болохыг Хятад болон Америкийн судлаачдын хамтарсан судалгаа харууллаа.

Наньжины их сургуулийн Эх дэлхийн шинжлэх ухаан, инженерийн сургуулийн дэд профессор Баоюй Зяны мэдэгдсэнээр, тус бүс нутгаас олдсон, сайн хадгалагдсан чулуужсан яснууд нь 120 гаруй жилийн өмнө галт уулын дэлбэрэлтийн нурманд (Цельсийн 200-300 хэмд) устсан динозавруудынх аж. Чулуужсан ясны тогтоц нь МЭ 79 онд Везуви уулын дэлбэрэлтийн нурманд агшин зуурын хугацаанд дарагдсан Ромын Помпей хотоос олдсон яснуудынхтай адил байжээ.

Зянаас гадна Наньжины их сургууль, Америкийн үндэсний түүхийн музей, Лос-Аламос хотын Төв лабораторийн дөрвөн судлаач 2011 онд энэ талаар судалж эхэлсэн байна. Тэд судалгааны тайлангаа шинжлэх ухааны "Nature Communications" сэтгүүлд энэ сарын 4-нд хэвлүүлжээ.

“Бидний энэ судалгаа тус бүс нутгийн динозаврууд яагаад үйл олноороо устасныг тогтооход тус болно. Гэхдээ зөвхөн энэ судалгаагаар динозавруудын мөхлийг тайлбарлаж болохгүй. Динозавруудын мөхлийн шалтгааныг илүү нарийн судлах шаардлагатай” гэж тэрбээр Баоюй Зян хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ