Прокурорын байгууллага тойргийн системд шилжлээ

Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн I, II прокурорын газар байгуулагдсантай холбогдуулж Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр А/12 тоот тушаал гаргаж, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокуророос тавих хяналтын харьяаллыг шинэчлэн тогтоолоо.

Дээрх тушаалд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзан хяналт тавихаар болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ