Мөсний баяр Хар ус нуурт болно

Ховд аймгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн шагшуурга” мөсний баяр Хар-Ус нуурт энэ сарын 22-нд болно.

Мөсний баяр энэ жил хүрэээгээ тэлж урилгаар Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, ОХУ, БНХАУ Шинжаан Уйгарын зарим аймгийн иргэд оролцохоор болжээ. Баярын хүрээнд мөсний сур харваа, чарга хөллөсөн морьдын уралдаан, аймгийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг зохион байгуулагдах юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Өчигдөр 08 цаг 16 мин