Мөсөн дээрх хамгийн аймшигтай уналт

Мөсөн дээрх тэмцээн түүн дотроо уран гулгалт бол хүнд хүнд үзүүлбэр үзүүлдэг болохоор хамгийн аюултай спорт гэж болно. Өөрийнхөө хамгийн дуртай, сонирхдог энэ спортоор хичээллэж, тэмцээнд орж өрсөлдөөжбайгаад бэртэл гэмтэл авсан тамирчин нэг биш.
Мөсөн талбай дээр хамгийн аймшигтай унасан үзүүлбэр бол 2004 оны аравдугаар сард “Гран-при Скэйт Америка” тэмцээний үеэр оросын уран гулгагч Татьяна Тотьмянина, Максим Маринин хоёр байсан.
Гэхдээ мөсөн дээр толгойгоороо унаж гэмтэл авсан ч гэсэн тэр хоёр долоо хоногийн дараа мөсөн дээрээ дахин гарч Оросын болон Европын аварга, бүр дэлхийн аварга болж байлаа. Харин 2006 оны Турины олимпын дараа тэр хоёр уран гулгалтын спортоос зодог тайлсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ