Р.Анхнямын тоглосон "Чонон сүлд" Оскарт дэвшинэ

Хятадын зохиолч Зян Руны "Чонон сүлд" роман бестселлер болж Хятадын хамгийн борлуулалттай номуудын нэгээр шалгараад буй. Тэгвэл энэ номноос сэдэвлэсэн "Чонон сүлд" хэмээх кино бүтээгдэж манай жүжигчин Р.Анхням тоглож буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Найруулагчаар нь Францын найруулагч Жан Жак Анно ажиллаж байгаа бөгөөд нэмэлт мэдээлэл хүргэхэд уг кино ирэх оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарах аж.
Жан Жак Анногийн хувьд өмнө нь "Баавгай", "Ах дүүс" зэрэг киног найруулж алдаршсан, амьтадтай харилцах хүний харилцааг өвөрмөцөөр илэрхийлдгээрээ онцлог хэмээн танигдсан найруулагч. Тиймээс ч тэр энэ киног сонгож авсан бололтой.
Үзэгчдийн хүртээл болгосныхоо дараа киногоо бүтээгчид нь Оскарт өрсөлдүүлэхээр шийдсэн гэнэ. Киноны гол дүрд Хятадын жүжигчин Фэн Шаофэн, Дуо Сян болон Өвөрмонголын алдарт жүжигчин Д.Баасан болон манай жүжигчин Р.Анхням тоглож байна.
Кинонд шотландын амьтан сургагчдыг хөлсөлж ажиллуулж байгаа бөгөөд 18 бэлтрэгийг сургаж кинондоо тоглуулж байгаа аж.









Б.Баатарзориг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ