Орон сууцны журам өнөөдөр батлагдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Буянт-Ухаа 1 хорооллын байранд орох журмыг батлах аж. Энэхүү журам гарснаар иргэд ямар материал бүрдүүлэх, ямар шалгуураар хямт үнэтэй Буянт-Ухаа 1 хороололд орох боломжтой нь тодорхой болох юм.

Засгийн газар Буянт-Ухаа 1 хорооллын байранд нүүж орсон иргэн хүн түүнийгээ 15 жилийн туршид хэн нэгэнд хөлслөхгүй, 60 хувь нь төрийн албан хаагч, үлдсэн хувь нь зорилтот бүлэг буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлүүд байна гэдгийг тодорхойлсон билээ.

Тэгвэл өнөөдөр ямар журмаар уг хорооллын байранд орох материалыг бүрдүүлэхийг нарийн журамлах гэнэ. Өнөөдөр уг журам батлагдвал Буянт-Ухаа 1 хорооллын эхний ээлжийн 567 хүн байрандаа орох материалаа бүрдүүлж, орон сууцаа авах боломжтой болно. Тус хорооллын нэг метр квадрат тайлбайн үнэ нэг сая 280 мянган төгрөг байгаа билээ.

Б.Баатарзориг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ