Хүүхдүүдийг Гитлер, Фэйсбүүк гэж нэрлэхийг хориглоно
Мексикийн умард хэсэгт орших Сонора мужид хүүхдүүддээ зарим нэг нэрийг өгөхийг нь хуулиар хоригложээ. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэрийг сонгохдоо ямар дүрэм, журам мөрдөх ёстойг тэрхүү шийдвэрт тусгасан байна. Шинэ журамд хүүхдийн нэр дэндүү хайнга, түүнийг эвгүй байдалд оруулахуйц, гутамшигтай, тээнэгэлзэлд оруулахуйц байх ёсгүй хэмээн тунхаглав.
Бүртгэлийн албаны ажилтнууд тухайн хүүхдийн нэр уг журамд нийцэж байгаа эсэхэд хатуу хяналт тавих гэнэ. Хүүхдийн нэр бүртгэж, төрсний гэрчилгээ олгодог албаны ажилтан эмэгтэй өөрийнхөө хүүхдийг Рэмбо, Хөвч таслалт, Сэлдий, Төмсөг гэж нэрлэхийг оролдсон эцэг, эхчүүд тааралдаж байсныг өгүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ