Дэми Мур экс нөхөр Брюс Уиллисийг залхааж гүйцжээ

Янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй асуудлуудаар зөвлөгөө авах гэж экс эхнэр нь жүжигчин эр рүү өдөрт зургаа хүртэл удаа утасддаг нь тодорхой болжээ. Энэ тухай жүжигчин эрд ойр эх сурвалж өгүүлэв.
Брюс Уиллис 2000 онд Дэмигээс салсан билээ. Тэд найрсаг харилцаатай хэвээр үлдсэн ч өдгөө жүжигчин эр ядаргаатай экс эхнэрийнхээ байнгын утасдалтыг тэвчих чадваргүй болжээ.
Дэмигийн залгалтыг тэвчихээ больсон Уиллис ухаалаг утсандаа блок хийлгэн автомат хариулагч дээрээ тавьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ