Хосууд хаагуур баярлах вэ?

Хайрын салхийг мэдрүүлнэ
- Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчиддоо гэнэтийн бэлэг барьж байна.“Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэхээр болсон. Тоглолт өнөөдөр “STRINGS LIVE MUSIC CLUB”-д 19:00 цагаас болно. Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 91995504 98987227 дугаарын утсаар лавлаарай.
Поп дива "Хайрын бэлэг" барина
- Хайрын баяраар гавьяат жүжигчин Б.Сарантуяа хосуудад зориулан театрчилсан тоглолтоо хийнэ. Түүний үе үеийн шилдэг бүтээлүүдийг тайзан дээр уран сайхны найруулгаар хүргэх юм. Тоглолтын театрчилсан жүжиглэлтийг Драмын театрын залуу уран бүтээлчид буюу Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах юм. Харин тоглолтын хөгжмийг “Никитон” хамтлагийн хөгжимчидтоглох бөгөөд гитарчин Т.Мөнх-Оргил болон залуу уран бүтээлчид ажиллах ажээ. Хосууд “Marquee 27” клубт 20:00 цагаас очиж хайран бэлгээ аваарай.Тоглолтын тасалбарын үнэ 50-80 мянган төгрөг юм байна.
Наагий & Хулан
-Дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар Гэгээн валентины өдөрт зориулж, уянгын дууны үдшийг бэлэглэх гэж байна. Тоглолт өнөөдөр19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтод тэд өөрсдийн урын сан дахь шилмэл бүтээлүүдээс гадна цоо шинэ дуунууд зориулах юм байна. Тасалбарын үнэ 25000 төгрөг юм байна.
Диваажин энд байна
- МөнДуурь бүжгийн эрдмийн театрт“Диваажин энд байна” модерн балет тоглоно. Тоглолт өнөөдөр 19 цагт болно.
"A Sound"-ын уламжлалт тоглолт
- Жил болгон уламжлал болгон хосууддаа бэлэг барьдаг“A sound” хамлагийн “Forever247” тоглолт “SS club”-т 19 цагтболно. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж.
Дуучин Л.Байзда тоглолтоо хийнэ
- Дуучин Л.Байздаа “Улаан сарнай” хэмээх амьд хөгжмийн тоглолтоо гэгээн хайрын өдрөөр бэлэг барьж байна. Тоглолтод “Гурван бүдүүн” хамтлаг, “Extacy” хамтлаг, “Fly” хамтлаг дуучин Т.Амина нар оролцох юм.Тоглолт Сөүл ресторанд 18 цагт болно. Тоглолтын талаархи мэдээллийг 99411000, 94176000, 95188600 утсаар лавлаарай.
Шинэ кино үзэгчдийн хүртээл болно
- "Анхаар дотор чимээгүй" өнөөдөр нээлтээ хийнэ.Уг киноны зураг авалт 2011 оны 8 сард эхэлсэн ч гурван жилийн дараа хайрын баяраар дэлгэцнээ гарч байгаа юм. Киноны нээлт өнөөдөр Тэнгис кино театрт 16 цагаас болно.
A Cool "Зүрхэнд" дуулна
- Хайрын дууч A Cool гэгээн хайрын өдөр Зүрхэнд тоглолтоо хийнэ. Тоглолт ILOFT Function House-т болохбөгөөд тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
"Романтик үдэш" тоглолттой
-Дуучин Тэнүүн өнөөдөр хосуудад романтик үдшийг бэлэглэнэ. "Romantic night" хайрын тоглолт Blue Sky-ын Vegas Night club-т болно.
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ