Грекийн ажилгүйдлийн төвшин дээд цэгтээ хүрчээ

Грек улсад ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ хүрч нийт хүн амын 28 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сард ажилгүйдэл 27.7 хувьтай байсан юм. Нийт ажилгүй иргэдийн 61 хувь нь 25-аас доош насныхан байгаа гэнэ.

Өрийн хямралаасаа болж Европын холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас удаа дараалан зээл авсан тус улс эдийн засгийн хямралаасаа ангижирч чадахгүй байна.

Энэ мэдээлэл олонд ил болсоны дараа Грек даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, инфляци бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ажлыг шинэ засгийн газар хийх ёстой гэсэн лоозонг дэвшүүлээд байгаа билээ.

Грекийн ажилгүйдлийн түвшин европын дунджаас 3.5 дахин их байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Өчигдөр 08 цаг 16 мин