Никитон өнөөдөр тоглоно

“Никитон” хамтлагийнхан өнөөдөр хайраа илчлэх гэнэ. Учир нь, тэд Хайрын өдөрт зориулж “Zemberat” ресторанд “Хайраа илчилсэн нь” гэсэн өдөрлөг зохиох юм.

Тэдний “Үүлэн үст” дуу нь 2013 оны шилдэг дуугаар тодорсон. Тиймээс хамтлагийнхан энэ баяраа тэмдэглэж, хосуудыг баярлуулахаар шийджээ.

Тэд амьд хөгжмийн тоглолт зохиож, хамгийн азтай хосод гарын бэлэг, шинэхэн цомгоо гардуулах юм. Мөн гал улаан сарнай тараах гэнэ.

Б.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ