Б.Бямбадорж 80 дугаар байрт орлоо

Сочигийн өвлийн олимпод манай улсыг төлөөлөн оролцож байгаа ОУХМ Болдын Бямбадорж дөнгөж саяхан барианд орж ирлээ.
Тэрээр эрэгтэйчүүдйн гүйлтийн цанын сонгодог тэшилтийн 15 км-ын зайд өрсөлдсөн ба 48:29.6 минут хурдалж 87 тамирчнаас 80 дугаар байрт барианд орлоо.
Энэ төрөлд Швейцарийн Дарио Колонья 38:29.07 хугацаанд барианд орж алтан медалийн болзол хангасан бол Шведийн Иохан Олссон мөнгө, Шведийн Даниел Ричардсон хүрэл медаль тус тус хүртэж байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ