"Хайрын цагаан уул"-д Э.Энхболд тэргүүллээ

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам 16 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадмын хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30 яруу найрагч үлдсэн бол хөдөө орон нутгаас 20 яруу найрагчид оролцжээ.

Яруу найргийн наадмын тэргүүн байрыг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Э.Энхболд эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, яруу найрагч Э.Гантулга, Б.Сосорбарам нар удаах байруудад шалгарлаа. Мөн дууны шүлгийн төрөлд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Ганхүрэл түрүүлж, Я.Отгонбаяр удаалав.

Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр утга зохиол шүүмжлэгч доктор П.Батхуяг ажилласан бол шүүгчдээр “Болор цом-2014” наадмын эзэн Л.Моломжамц, яруу найрагч Б.Батрэгзэдмаа, Н.Оюундэлгэр, Н.Гантулга нар ажилласан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ