Сочиг зорьсон манай тамирчид тэмцээнүүддээ оролцож дууслаа

Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын долоо дахь өдөр Монголын тамирчид зорьж очсон уралдаан тэмцээндээ оролцож дууслаа.

Өчигдөр ОУХМ Б.Бямбадорж олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаар барианд орсон байна. Харин гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн Ч.Отгонцэцэг 38 минут 43.1 минутад нийт замаа туулснаар 70 дугаарт барианд орсон билээ.

Хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй Сочийг зорьсон Монголын багийн тэмцээн ийн өчигдөр өндөрлөв.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ