Цагаан хоолтнуудад зориулсан махгүй будаатай хуурга

Цагаан хоолтнууд болон, цагаан хоол иддэг болохыг зорьж байгаа хүмүүст зориулсан махгүй будаатай хуурга хийх арга.

Махны оронд шар буурцгийг ашиглана. Шар буурцагны махаа усанд хийгээд 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усанд сойж жижиглэж хэрчээд амтална.
Будаагаа агшааж, хар мөөгийг буцалсан усанд 10 минут дэвтээгээд жижиг дөрвөлжин хэрчинэ. Лууван чинжүү сонгиноо ч мөн адил.

Хийх арга:

Ургамлын тосоо хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна. Бэлдсэн луувангаа нэмж шарна (удаан болдог ногоонуудаа эхлээд шарна). Бас дээр нь чинжүү, буурцагны мах, мөөгөө нэмж хуурна. Агшаасан будаагаа амтлагч хийж хутгаж бэлэн болгоно.
Ингээд л бэлэн болчихно. Та ширээгээ өөрийн дуртай зуушны хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолыг амтлаад үзээрэй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ